Нийгэм мэдээ
2-5 насны 242 742 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
Өнөөдрийн байдлаар 1,407 цэцэрлэгт 2-5 насны 242 742 хүүхэд бүртгүүлснийг Боловсролын яамнаас мэдээллээ.
Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг дүүргээр нь ангилбал:
- Багануур дүүрэг - 1 933
- Багахангай дүүрэг - 289
- Баянгол дүүрэг - 17 133
- Баянзүрх дүүрэг - 32 622
- Налайх дүүрэг - 2 942
- Сонгинохайрхан дүүрэг - 24 838
- Сүхбаатар дүүрэг - 8 859
- Хан-Уул дүүрэг – 22 472
- Чингэлтэй дүүрэг – 7 898 хүүхэд хамрагджээ.
Насаар нь ангилбал:
- 2 нас-24 159
- 3 нас-29 487
- 4 нас-30 721
- 5 нас-34 619 нийт нийслэлийн хэмжээнд 118 986 хүүхэд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүртгүүлсэн байна.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн хоёрдугаар шатны цахим бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хаагдана.
2-р шатны бүртгэлд:
- Түр оршин суух хаягтай хүүхэд
- 1-р шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой аж.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.