Балба Улс болон БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-нд зорчиж буй иргэдийн анхааралд

Гималайн нурууны хойд хэсэгт буюу Балба Улс болон БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-нд хилийн бүс нутагт мөсөн голын нуралт болон хүчтэй аадар борооны улмаас гэнэтийн аймшигт үер, нуранги буужээ.
Гималайн нуруунд мөсөн гол нурж, асар их хэмжээний ус, шавар, чулуу урссаны улмаас амиа алдсан хүний тоо 800-д дөхжээ.
Непалд 781 хүн нас барж, 2502 хүн сураггүй байгаа бол Хятадын Төвөдийн бүсэд 16 хүн амиа алдаж, 546 хүн сураггүй байна.Аврагчид үерийн ус, хэдэн метр зузаан шавар, нуранги дундаас хүмүүсийг эрэн хайж байгаа ч цаг агаар муудаж, голын усны түвшин нэмэгдсэн нь ажиллагаанд хүндрэл учруулж байна. Гамшигт нийт 90 мянга гаруй хүн өртөж, 3000 гаруй хүн сураггүй хэвээр байна.
Тэдний дунд Энэтхэг, АНУ, Их Британи, Малайз, Өмнөд Солонгос зэрэг улсын иргэд байгаа аж.
Тиймээс тус бүс нутагт түр хугацаанд зорчихгүй байхыг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас зөвлөлөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.