СпортСПОРТ

Улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх "ЭРХ"-тэй хүн алга

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч энэ сарын 5-нд болох Барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд зодоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ тэрбээр "Үндэсний бөхийн холбооны тэргүүнээс би барилдаж болох уу гэхэд "Допингийн холбооноос тодруулаарай" гэсэн хариу өглөө. Допингийн холбоо "өөрөө мэд" гэж байна. Тиймээс энэ сарын 5-нд болох Барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд очно" хэмээсэн юм.

Өнөөдрөөс Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд М.Бадарч барилдахаар бүртгүүлэх гэтэл түүнийг бүртгэх боломжгүй гэсэн байна. Угтаа түүний барилдах эрхийг Шадар сайдын удирдлага дор ажилладаг үндэсний бөхийн салбар хороо хассан. Улсын гарди М.Бадарчийн тухайд дөрвөн жилээр эрхээ хасуулж гараа "тушуулсан". Одоогоор хамгийн удаан барилдах эрхээ хасуулсан бөх болоод буй бөгөөд 2027 онд түүний барилдах эрх сэргэх учиртай. 

Гэтэл түүнийг бөх сонирхогчид барилдуулахыг шаардаж эхэлсэн. Улмаар тэрбээр барилдах хүсэлтээ өгсөн ч түүний эрхийг сэргээх "Эрх"-тэй хүнгүй боллоо. Цол хураах, эрх хасах зэрэг бүхий л "том", чухал ажлын албан бичиг дамждаг Баяр наадам зохион байгуулах хороо үүндээр үг дугарахгүй хэвээр. Ерөнхийлөгч бол цол олгох, хураах үүрэгтэй. Харин барилдах эрх хасаж, сэргээх эрх үүрэг байхгүй. Одоогоор М.Бадарчийг барилдах эсэхийг мэдэх, шийдэх байгууллага, хороод нь өөрөөсөө "гал"-ыг түлхсээр байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өсөхбаяр допинг сдуг яагаад барилдуулаад бгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button