Б.Пүрэвсайхан: Ч.Батзориг ахын минь замнал зөвхөн бөхөөр хэмжигдэхгүй. Яармагт бүтээн байгуулалтын их ажил өрнүүлсэн
Энэ жил барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож буй. Тэгвэл Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Ч.Батзоригт "Монгол Улсын гавьяат тамирчин" цолоор шагнахаар болсон. Тэгвэл Монгол Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан өөрийн цахим хуудаснаа "Ховд аймгийн Чандмань сумын өнөр айлын есөн хүүхдийн гурав дахь хүү Ч.Батзориг ах минь олон жилийн хөдөлмөр, бүтээн байгуулалтаа төрдөө үнэлүүлж, Монгол Улсын Гавьяат барилгачин хэмээх эрхэм хүндтэй цол хүртлээ.
Батзориг ахын минь замнал зөвхөн бөхийн ногоон дэвжээн дээрх амжилтаар хэмжигдэхгүй. Яармагийн дэнжид бүтээн байгуулалтын их ажил өрнүүлж, олон мянган айл өрхийг өөрийн гэсэн өргөө гэртэй болж, гал голомтоо бадраахад нь хувь нэмрээ оруулсан бүтээн байгуулагч хүн.
Чандмань суманд нягтлан болно гэж явсан хөдөөгийн жаахан бор хүү намайг хараад аавд минь "Энэ хүүг чинь мундаг бөх болгож өгнө өө" гэж хэлээд Улаанбаатар хотод дагуулан авчирч, зургаан жил гэртээ амьдруулан, өөрийн хүүхэд шигээ өсгөж, хайрлахдаа хайрлаж, хазайхад минь хатуу үгээр хатуужуулж, Монгол бөхийн их замд хөтөлсөн хүн бол Ч.Батзориг ах минь.
Өнөөдөр миний монгол бөхийн замнал хийгээд Монгол Улсын заан хэмээх эрхэм цолтой явж байгаа минь Ч.Батзориг ахтай минь салшгүй холбоотой. Ах минь надад зөвхөн барилдах эрдэм заагаагүй. Тэвчээр хатуужил, хүний мөс, ах захаа хүндлэх ёс, унасан ч босох тэнхээ, эхэлсэн зүйлдээ тууштай байх чанарыг өөрийн амьдралаараа үлгэрлэж өгсөн. Хүн өөрийнхөө амьдралын замыг бүтээнэ гэдэг нэг хэрэг. Харин бусдын амьдралын зөв замыг олж хараад, эхлэлийг нь тавьж, тэр замд нь хөтөлнө гэдэг түүнээс ч том сэтгэл юм" гэжээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яармагийг ямарч төлөвлөлт байхгүй ширэнгэн ой болгосон гэж гавьяат өгч байгаа юмуу, гавьяатыг ч арай өөр хүн авдаг байхаа
Бөөн булхай луйвар, ширэнгэн ой. Ховдын мафи
Сайн, бас сайхан ч бөх, харин барилгын тал дээр том луйварчин, авилга өгөгч, юун гавъяат.
Барилгад 30 жил ажилласан хөдөлмөрч ажилчин,ажилтан,ита гээд зүтгэж бгаа хүмүүст энэ алдар нэр шагналд хүрээд ч авч чадахгүй бхад жүжигжин дуучин бөх гээд олгоод бдаг жинхэнэ тасралтгүй зүтгэж бгаа хүмүүс ард хоцороод хүртэх эрхгүй шагнал юмаа
Олон хүний мөнгө төг завшсан шамшигдуулсан гэх яриа бий дээ. Урьхан Чинбатын л гарын найз шүү дээ .