НИЙГЭМНийгэм мэдээ

Цэргийн ангиасаа гараад сураггүй хоёр сар болсон алба хаагчийг эрэн сурвалжилж байна

Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагч 25 настай Цэдэн-Иш овогтой Лхагвасүрэн нь сураггүй алга болоод хоёр сар болжээ. Тодруулбал, тэрбээр 2026.07.09-ний өдөр ажлаасаа гараад сураггүй болсон байна.

Энэ тухай түүний ээж "Миний хүү Лхагвасүрэн нь долоодугаар сарын 9-нд ажлаасаа гараад одоог хүртэл сураг тасраад олдохгүй байна. Наймдугаар сарын 18-нд "Хүү нь амралтаараа Хөвсгөлд ажил хийж байна. Сайн явна" гэж цахимаар чат бичсэн. Гэтэл тэр чатыг нь өөр хүн бичиж байгааг мэдээд Цагдаагийн байгууллагат хандсан" гэжээ.

Бид энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "25 настай иргэн Ц.Лхагвасүрэн алга болсон тухай мэдээлэл ирсэн. Эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж ажиллаж байна" гэв.

Ц.Лхагвасүрэн нь баруун талын завжнаасаа доош урссан бор мэнгэтэй. Өндөр 160 см орчим. Үзсэн харсан хүн 89232312,99924981, 99913895 дугаар болон Цагдаагийн газарт хандана уу. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал

032-энэ анги цэргийн анги мөн үү?, өглөө орой болгон бүртгэдэг газар ,алга болоод 60 хоноход ар гэртэй нь ч холбоо бариагүй байна. Батлут сайд аа сахилга бат,дэг журам Ул болжээ?!

НАРА
НАРА

ХАМГИЙН СҮҮЛД УУЛЗАЖ УЧИРСАН УЛСУУД ХОРООЖЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button