СпортСПОРТ

Нэг жилд гурван өөр цол хүртэж, өргөөнд аварга, арслангуудыг "нураасан" Б.Гончигсүрэн

Архангай аймгийн Хотонт сумын харьяат Улсын начин Б.Гончигсүрэн Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд түрүүлж хоёр өрөө байрны эрхийг бичиг гардсан. Тэрбээр,

  • Гуравын даваанд Цэргийн арслан Д.Цэрэнням,
  • Дөрөвийн даваанд Улсын харцага Ш.Пүрэвгарди,
  • Тавын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгон,
  • Зургаагийн даваанд Улсын арслан Э.Батмагнай,
  • Долоогийн даваанд Улсын арслан Б.Бат-Өлзий,
  • Наймын даваанд Улсын аварга О.Хангай нарыг давж түрүүлсэн.

Б.Гончигсүрэн нэг жилд цэрэг, аймаг, улсын цол хүртсэн ховорхон амжилтын эзэн болсон. Тэрбээр Улсын наадмын дөрвийн даваанд Ц.Бямба-Отгон арслантай таарч давсан бөгөөд тавын даваанд Ховд аймгийн харьяат арслан М.Баяржавхлантай тунан барилдаж улсын цол хүртсэн. Зургаагийн даваанд нутгийн бөх Ө.Батсуурьтай мөн тунан барилдан өвдөг шороодсон.

Тэгвэл "тунаа"-ны начин энэ цагт Монгол бөхийн чансааг тэргүүлж буй сайчуудтай хүч үзэж түрүүлж олны анхааралд орлоо. Түүнийг Архангай аймгаас төрөх бас нэгэн том цолтон хэмээн бөхийн хүрээнийхэн ярьж байна.

Б.Гончигсүрэн нь жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер бгөөд Үндэсний шигшээ багийн тамирчин. Тэрбээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд барилддаг, 2023 оны Ханжоугийн Азийн зуны спортын наадмын мөнгөн медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр удаа хүрэл медаль хүртэж байсан амжилттай.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button