НИЙГЭМНийгэм мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийг ирэх сарын 1-ний дотор хэвлэж, сурагчдад тараана

Боловсролын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир "Энэ жилээс нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө шинэчлэгдэн боловсруулагдсантай холбоотойгоор нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендерийг зарласан. Уг тендерийг зургаадугаар сарын 11-нд зарлаж, долоодугаар сарын 21-нд нээсэн боловч шаардлага хангасан компани байгаагүй. Ийнхүү наймдугаар сарын 5-нд тендерийг дахин зарласан. Улмаар тендер шалгаруулах журмын дагуу нөгөөдөр кампанийг шалгаруулна. Ийнхүү үлдсэн хугацаанд сурах бичгийг хэвлэж, аравдугаар сарын 1-ний дотор сурагчдад 100 хувь хүргэж өгөх ажлыг зохион байгуулна.

Харин 2-5 дугаар ангийн сурах бичиг өмнөх хөтөлбөрийн дагуу байгаа учир сурагчдад 100 хувь хүрэлцэнэ. Өмнөх жилийн нөөц хүрэлцэхүйц байгаа учир сурах бичиг дутагдалтай сургуулиуд руу нөөцөөс хүргэж өгөх зохицуулалтыг хийж байгаа. 6-12 дугаар ангийн сурах бичгийн хувьд 71 хувийг хангах тооцоололтой байна. Мөн шинээр 62 мянган багцын тендер зарлаж, компаниуд шалгарч, хэвлэн хүргэж өгөх ажил хийгдэж байна. Ингэснээр нийт хангамж 85 хувьд хүрнэ. Үлдсэн сурах бичгийг худалдаанаас авах боломжтой.

Зарим сургуульд сурах бичгийг сугалаа хэлбэрээр өгч байна гэх гомдол, мэдээлэл гарсан. Ийм асуудал байхгүй. 1-5 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь үнэгүй хангаж байгаа. Харин 5-аас дээш ангийн сурагчдын сурах бичгийг түрээслэх, худалдаж авах журмын дагуу зохицуулж байна” гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Icheech ee ! Jil bur deadline hetruulchiheed ichihgui medeegeer garaad suuhaas icheech. Daraa jiliin hotolboroo ene jil heleltsej batalj ) sariin 1-nees omno buh surah bichig belen baih yostoi !

Холбоотой мэдээ

Back to top button