НИЙГЭМНийгэм мэдээ
"Lumino" хамтлагийн ахлагч, "MC" буюу Д.Тэмүүжин: Фейсбүүкийг хаах хууль гаргавал гараа өргөөд дэмжинэ
"Lumino" хамтлагийн ахлагч, "MC" буюу Д.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа "Фейсбүүкийг хаах хууль гаргавал гараа өргөөд дэмжинэ. Ядаж гурван жил хааж үзэх хэрэгцээ шаардлага үүссэн байна" хэмээн бичжээ.
Мөн тэрбээр "Фейсбүүкийг хаах тухай хэн нэгэн эрх мэдэлтэн ярихаар "арай ч дээ бас" гэж боддог байлаа. Сүүлдээ энэ зохион байгуулалттай тархи угаалт, сошиал "дүүжлээ" зэргийг хараад "хаасан дээр юм байна" гэж үнэн сэтгэлээсээ бодох боллоо. Дотоодын сайт зэргийг хүртэл ажиллах эрхгүй болгож олон улсаас ганц инстаграм үлдвэл үлдэнэ биз. Угаасаа нийтийн сүлжээнд сайн тал нь байгаа ч манайд ялангуяа муу тал нь хэрээс дэндүү хэтэрлээ" хэмээжээ.
Б.САНАА




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨВ ШҮҮ