НИЙГЭМНийгэм мэдээ

Орон нутгийн замын хураамжийг ₮10 мянга болгосныг цуцлах эсэхээр ажлын хэсэг байгуулна

Орон нутгийн замын хураамж ₮10 мянга болсныг цуцлах өргөдөл санаачилж нийтийн өргөдөл гомдол хүлээн авдаг D.parliament.mn дээр байршуулсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл тус өргөдлийг 33,095 иргэн дэмжиж гарын үсэг зурснаар ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Эргэн санабал, наймдугаар сарын 1-нээс улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг Засгийн газрын 273 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн билээ. Тухайлбал, суудлын автомашины төлбөр нэг мянган төгрөгөөс таван мянган төгрөг, ачааны автомашиных 10 мянган төгрөгөөс 20 мянган төгрөг болж өсөөд байсан юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button