НИЙГЭМНийгэм мэдээ
Тодруулга: Гурван өдрийн өмнө орж ирсэн бамбаруушийг аюулгүй тайгад нь гаргасан
"Хөвсгөл аймгийн Түнэл суманд баавгай мал руу дайрсан байна. Малчин дугуйлаар хөлийг нь хүлжээ" гэх агуулгатай бичлэг цахим орчинд гарсан.
Видео:
Тэгвэл бид энэ талаар Түнэл сумын ЗДТГ-аас тодруулахад "Гурван өдрийн өмнө тайгаас баавгайн бамбарууш ганцаараа бууж ирсэн тухай мэдээлэл малчдаас ирсэн. Тухайн үед аймгийн байгаль орчны газар болон холбогдох албаны хүмүүс шуурхай ажиллаж тайгад нь эргүүлэн гаргасан. Ямар нэгэн хохирол учруулаагүй" гэлээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.