Зөвлөмж: Баавгайтай таарвал яах ёстой вэ
Сүүлийн үед Хөвсгөл, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудын нутгаар баавгай үзэгдэх нь элбэгшсэн. Мөн 2026 он гарсаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн гурван удаагийн тохиолдол бүртгэгдээд байна.
Тухайлбал, хамгийн сүүлд буюу гурав дахь тохиолдол нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд бүртгэгдсэн аж. Нийслэлийн Байгаль орчны газраас "Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирэх тохиолдол гарч байгаа" хэмээн мэдэгдэж. Дараах зөвлөмжийг өглөө.
- Баавгайг ямар зан араншинтай байгааг ажиглаж тайван байлгах,
- Баавгай айл гэрийн ойр орчимд ирсэн тохиолдолд мал, амьтан, эд хөрөнгөө хамгаалахыг оронд зүгээр орхих,
- Эд хөрөнгөө хамгаалах зорилгоор өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх,
- Тайвнаар хүн гэдгээ мэдэгдэж дуу чимээ гаргахыг зөвлөлөө.
Баавгай суурьшлын бүс рүү орж ирж байгааг далимдуулан хууль бусаар устгах тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Тулсан үед амиа хамгаалах эрхтэй боловч шунахайн сэдлээр алж устгавал 12.4 сая төгрөгийн торгууль төлөхөөс гадна эрүүгийн хариуцлага хүлээх хуультай юм байна.
Иргэн та баавгайтай таарсан тохиолдолд:
- -Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар – 72720303,
- -Ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв – 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг зөвлөлөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Инээд хүрмээр зөвлөмж байна. Ямартайч араатан амьтны сэтгэл судлаач болох хэрэг гарлаа. Мөн эд хөрөнгөө хаяаад зугтаах ёстой болох нь. Эцэст нь та нар, иргэдээ хүн гэж үзэхгүй байхад энэ зэрлэг араатан яах л бол?
Хөвсгөлийн адуучин шиг бугуйлдаад хүлээд Байгаль орчныг сайдыг иртэл уяандаа орооцолдож үхүүлэхгүй байлгах, эсхүл зүгээр гараа өргөөд хуулиар чамаас илүү үнэ цэнэтэй гэж хамгаалагдсан амьтны хоол болох 2 зам бна