Эдийн засгийн байнгын хорооны ирц хүрэхгүй, гишүүдээ хүлээж байна

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдах товтой байсан ч ирц нь бүрдээгүйн улмаас хуралдаанаа хийгээгүй. Байнгын хорооны дарга нь ч өчигдөр хуралдаа ирээгүй юм. Тэгвэл тус байнгын хороо өнөөдөр өглөө 09.00 цагаас мөн хуралдах тов зарласан ч одоог хүртэл ирц бүрдээгүй хүлээлтийн байдалтай байна.
Эдийн засгийн байнгын хорооны 17 гишүүн нэрээ өгснөөр ирц бүрдэж, хуралдаан эхлэх ёстой ч одоогоор есөн гишүүн л өгөөд байна. Тодруулбал, Ж.Золжаргал, Б.Уянга, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэбат, М.Мандхай, Б.Жавхлан, Х.Булгантуяа нарын есөн гишүүнээс бусад нь байнгын хорооны хуралдаа суухаар нэрээ өгч бүртгүүлээгүй аж.
Энэ янзаараа тэд өнөөдөр ч мөн л хуралдаж чадахгүй хойшлуулах уу. Үргэлжлүүлээд 10.00 цагаас Төсвийн байнгын хороо мөн хуралдах товтой байгаа. Намрын улс төр халсан энэ өдрүүдэд эрх баригчдын эх адаггүй талцал, зодооны хөлд улс орны амьдрал үрэгдэж, төрийн ажил цалгардах ёсгүй сэн.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.