“Эрдэнэт”-ийн молибдены баяжмалыг биржээр анх удаа арилжаалж, үнэ нь тонн тутамд 5450 ам.доллар хүрэв
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн уул уурхайн бүтээгдэхүүний өчигдрийн (2026.09.10) арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 44 хувиас багагүй молибдены агуулгатай баяжмал 520 НМТ (нойтон метр тонн) 468 ХМТ (хуурай метр тонн)-ын доод үнийг 28,317.9 ам.доллароор дуудлага арилжаанд оруулсан.
Арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд молибдены баяжмалын үнэ тонн тутамд 5,450 ам.доллароор өсч, хэлцлийн үнэ 33,767.9 ам.доллар/тонн болсон бөгөөд нийт 15,803,377.2 ам.доллароор амжилттай арилжаалагдлаа.
Монголын хөрөнгийн бирж нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллан, 2026 онд “Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-ыг шинээр боловсруулан батлуулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан нь ийнхүү үр дүнгээ үзүүлж эхэллээ гэж хөрөнгийн биржийнхэн мэдээлэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.