УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ирэх даваа гарагт НИТХ ээлжит бусаар хуралдана

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдааныг есдүгээр сарын 14-ний 09.00 цагаас хуралдуулахаар товлолоо.

Хуралдаанаар:

  • Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I хэлэлцүүлэг )
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай ( I хэлэлцүүлэг)
  • Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай
  • Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай
  • “Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ( I хэлэлцүүлэг )
  • Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай ( I хэлэлцүүлэг)
  • Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  • Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button