НИЙГЭМНийгэм мэдээ
Тодруулга: “Гадаад улсын иргэнийг хүчиндсэн” гэх этгээдийг саатуулан шалгаж байна
2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн” гэх мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад хохирогч гадаад улсын иргэн эмэгтэй явган аялал хийж явахдаа 2026.09.09-ний өдөр бусдын автомашинд дайгдан, айлд хоноглох үед согтуурсан иргэн хүчиндсэн нөхцөл байдлыг материалжуулан шалгаж байгаа аж.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.