Махчин шувууг цахилгаан түгээх шугамын хүчдэлд цохиулахаас хамгаалж байна

Цахилгаан түгээх шугамд махчин шувууг хүчдэлд цохиулахаас хамгаалах төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 15 аймгийн 100 орчим сумын 69 цахилгаан түгээх шугамд хамгаалалтын ажил хийж, 26 мянга гаруй шонгийн хөндлөвч, оройг тусгаарлагч бүрээсээр бүржээ.
2023 оны судалгаагаар бүрэн хамгаалалт хийсэн шонгуудад махчин шувууны хорогдол хамгаалалтгүй шонтой харьцуулахад 95 хувиас дээш буурсан үзүүлэлттэй байна. Судалгаа, мэдээлэлд тулгуурласан энгийн шийдэл олон мянган шувууг хамгаалах боломжтойг уг ажил харуулж байгаа юм.
Цаашид хамгаалалт хийгдээгүй шугамуудыг хамруулах, шинээр барих шугамыг анхнаас нь шувуудад аюулгүй төлөвлөхөд эрчим хүчний салбар, хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг онцлоод шувуу судлал, хамгааллын чиглэлээр тууштай ажиллаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн зөв ажил бна. Өмнө нь яаж шүү явж ирсэн юм бол?