УРЛАГФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД
Жорж Оруэллийн "Амьтны ферм" зохиол жүжиг болон амилна

Жорж Оруэллийн "Амьтны ферм" зохиолоос сэдэвлэсэн жүжиг метадрама хэлбэрээр үзэгч олны хүртээл болох гэж байна. "Амьтны ферм" метадрамын жүжиг нь Тусгаар тогтнолын ордонд 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн тоглогдох бөгөөд тус жүжгийн ерөнхий найруулагчаар Т.Цэнд-Аюуш, жүжгийн зохиолчоор Т.Мөнхбулган, ерөнхий продюсероор М.Ганди, Г.Сэр-Од нар ажиллаж буй.
“Амьтны ферм” бол эрх мэдэл хүнийг өөрчилдөг тухай бус, эрх мэдлийг хүсэх мөчид хүний ухамсар хэрхэн өөрчлөгдөж эхэлдгийг ёгтлон харуулсан жүжиг. Эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан амьтад эцэст нь өөрсдийн бүтээсэн дарангуйллын өмнө зогсохдоо хүний хамгийн аюултай дайсан нь гаднаас ирэх эзэн биш, өөрийнх нь унтсан ухамсар байсныг ухаарна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.