Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун Путинд төрсөн өдрийн мэнд хүргэхдээ Украины дайныг ариун дайн гэв

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун лхагва гарагт /2026.10.07/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд 74 насны төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ялалт, алдар сугу хүсэн ерөөжээ. Украины дайн эхэлснээс хойш ОХУ болон БНАСАУ-ын харилцаа гүнзгийрч, талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болсон юм.

Хойд Солонгосын төрийн өмчит “KCNA” агентлаг Ким Жон Ун Путин руу бичсэн захидлыг нийтэлжээ. Тодруулбал Ким Жон Ун “Миний эрхэм дотны найз Владимир Путин танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ болон сайн сайхны ерөөл дэвшүүлж байна” гэж бичжээ.Тэрбээр мөн Путиний удирдан манлайлах ур чадварыг магтаж, ОХУ сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн их гүрний байр сууриа бэхжүүлсэн гэсэн байна.

Ким Жон Ун ОХУ Украинд хийж буй дайныг ариун хэмээн тодорхойлж, Орос дайнд ялалт байгуулж бүрэн эрх байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах болно гэжээ.

Дайн эхэлснээс хойш хоёр улс харилцаагаа ойртуулсны хүрээнд Хойд Солонгос 12 сая гаруй их бууны сум болон баллистик пуужин ОХУ-д нийлүүлсэн байна. Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдэгдсэнээр Хойд Солонгос 13 мянга гаруй цэрэг ОХУ-ын Курск мужид байлдуулахаар илгээж, тэдний 2,300 орчим нь амь үрэгджээ. “Bloomberg Economics” фирм тооцоолсноор Хойд Солонгос ОХУ-д үзүүлсэн цэргийн тусламжаараа 14 тэрбум ам.долларын орлого олсон байна.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button