Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ, Украин Олешки тосгонд гал зогсоож, ирэх сард энхийн хэлэлцээ явуулахаар тохиролцжээ

ОХУ болон Украин баасан гарагт /2026.10.23/ мэдэгдэл хийхдээ Олешки тосгонд гал зогсоохоор болсон гэжээ. Тус тохиролцоог АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп зуучилсан байна. Талууд мэдэгдсэнээр ирэх мягмар гарагаас /2026.10.27/ гал зогсоож, хүмүүнлэгийн коридороор дамжуулан тусламж тосгонд тусламж хүргэн, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2024 оны сонгуульд ялалт байгуулахдаа Украины дайныг нэг хоногийн дотор зогсооно гэж ярьсан. Одоо тэр ажлаа хүлээн аваад хоёр жил өнгөрөх гэж байна. Энэ жилийн хоёрдугаар сарын сүүлээс хойш Украины дайныг дуусгах хүчин чармайлт зогсонги байдалд орсон юм. Учир нь Трамп Израилын хүслээр Иранд цохилт өгч, дайн эхлүүлэн дэлхий даяар эрчим хүчний нийлүүлэлтийг тасалдуулж, инфляцыг өсөөд байгаа билээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлснээр АНУ, ОХУ, Украины төлөөлөгчид арваннэгдүгээр сарын эхний хагаст Абу Даби хотноо техникийн түвшинд уулзалт хийхээр төлөвлөжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ улс орнуудын удирдагч нарын түвшний уулзалт явагдана гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button