Нийгэм мэдээ

Азийн Пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээн өндөрлөж, Монголын тамирчид хоёр мөнгөн медаль хүртлээ

Азийн Пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээн өндөрлөж, Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцлоо. Тус төрөлд Монгол Улсаас 11 тамирчин өрсөлдөж, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлэв.

Тэмцээнд оролцсон тамирчдын нэг нь Олон улсын хэмжээний мастер Пүрэвцогийн Энхманлай байлаа. Тэрбээр эрэгтэйчүүдийн Т53 ангиллын тэргэнцэртэй 100 метрийн зайн уралдаанд хурд сорьсон юм.

П.Энхманлай урьдчилсан гараандаа хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлж, шигшээ уралдаанд өрсөлдөх эрхээ авсан байна. Улмаар шигшээ уралдаанд 15.94 секундын амжилт үзүүлж, наймдугаар байрт шалгарлаа.

Т53 ангилал нь хөдөлгөөний үйл ажиллагааны тодорхой хязгаарлалттай, тэргэнцэртэй тамирчид өрсөлддөг пара хөнгөн атлетикийн ангилал юм.

Монголын баг тамирчид энэ удаагийн тэмцээнд хөнгөн атлетикийн төрлөөр хоёр мөнгөн медаль хүртсэн нь улсынхаа нэрийг тивийн хэмжээний спортын тавцанд өргөсөн амжилт боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button