Улсын нүүрсний экспорт 40.9 хувиар өссөн ч "Эрдэнэс Тавантолгой"-нх сар бүр буурчээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сарын нүүрсний экспорт дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй буурч, есдүгээр сард 1.9 сая тонн болжээ. Энэ нь долдугаар сарынхаас 34 хувиар, нэгдүгээр сарынхаас бараг хоёр дахин бага. Гэтэл улсын нүүрсний экспорт энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 40.9 хувиар өссөн байна.
Инфографик
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нүүрсний экспорт бууралтыг Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбон тайлбарлав. Түүний хэлснээр боомтод ажил явагдаж буй учир хилээр нэвтрүүлэх нүүрсний хэмжээ багассан байна. Улмаар долдугаар сард 3 сая тонн орчим байсан сарын экспорт одоо дунджаар 1.9 сая тонн болжээ.
Гашуунсухайт–Ганцмодоор хил нэвтэрсэн ачааны машины тоо ч гуравдугаар улиралд цөөрчээ. Ухаа худагийн уурхайг ажиллуулдаг "Энержи Ресурс" ХХК-ийн толгой компани Mongolian Mining Corporation улирлын тайландаа энэ хугацаанд нүүрс ачсан машин ажлын өдөрт дунджаар 897 удаа хил нэвтэрсэн гэжээ. Энэ нь хоёрдугаар улирлын 1,366-гаас 34 хувиар бага. Тус компани гуравдугаар улиралд 1.997 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан нь өмнөх улирлынхаас 26, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар бага байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2026 оны эхний есөн сард Монгол Улс 82.3 сая тонн нүүрс экспортолж, 5.9 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь Монголбанкны 2026.10.27-ны ханшаар 21.2 их наяд төгрөг юм.
Улсын нүүрсний экспортын гуравны нэг орчмыг "Эрдэнэс Тавантолгой" ХК бүрдүүлж байна. Тус компани эхний есөн сард 26.9 сая тонн нүүрс экспортолжээ. Өнгөрсөн онд 40 сая тонн экспортлохоор төлөвлөж, 40.8 сая тонныг гаргаж байв.
Экспортын хэмжээ буурсан ч компанийн орлого төлөвлөгөөнөөс давсан гэж Б.Чагнаадорж мэдэгдэв. Түүний тайлбарласнаар БНХАУ-ын Шаньси мужид уурхайн дэлбэрэлт гарсны дараа нүүрсний үнэ тонн тутамдаа 130 ам.доллараас 205 ам.доллар хүртэл өсөж, компани энэ үед нүүрсээ борлуулжээ. Эхний есөн сард тус компани биржээр 246 удаа арилжаа хийж, 15.9 сая тонн нүүрсийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5.4 их наяд төгрөгөөр худалдсан байна.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ulsyn nuursnii eksport 40 huviar ossno gsed baihad ETT-n export sar bvr buuraad l bna shd
Улаанбаатар хотод сууж байгаа дарга нар боомтын өргөтгөл нэрээр л нүүрсний экспортоо багасгаад байна
Gashuunsuhait Gantsmod-oor garah mashinii too 34 huviar buursan gsn chin эдийн засагт хүнд тусна
Хятадын Шаньси мужид уурхай дэлбэрэхэд манайхан олзуурхаад л үнээ өсгөөд зарсан гэж сайрхаж байна
Erdenes Tavan tolgoi-n export durlugariin 3 say tonnoos 1.9 say tonn boltoloo buursan n tom shvvmlel
Монгол Улс 82.3 сая тонн нүүрс гаргаад 5.9 тэрбум доллар олсон ч тэр мөнгө нь хаашаа ороод байна аа
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Биржээр арилжаа хийгээд л мөнгө оллоо гээд байгаа мөртлөө компанийн сарын экспорт нь тасралтгүй буурсаар
Гашуунсухайтын өргөтгөл хийж байна гэдэг шалтгаанаар л бүх юм хумхигдаад эхэллээ дээ
Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag
Энержи Ресурс компанийн борлуулалт хүртэл багасаад ирсэн байхад манай эдийн засаг яаж өөдлөх вэ
Нүүрсний экспортын орлого нэмэгдсэн ч ард түмний амьдрал дээр ямар ч нааштай зүйл мэдэгдэхгүй л байна
Zasgiin gazarin amlalt gsn n zugeer l 1 jiliin dotor hoishlodog zavaan yum bolloo shd
Улсын экспортын гуравны нэгийг бүрдүүлдэг Эрдэнэс Тавантолгой маань өөрөө ингэж уруудаж байгаа нь харамсалтай
Хилийн боомтын ажил удаашраад машин явахгүй байхад дарга нар болохоор орлого өссөн гээд инээгээд суух юм