Гадаад мэдээДЭЛХИЙ

FT: Дональд Трамп Жуниор Кремльтэй холбоотой бизнесментэй Монголд аргаль агнаад буцжээ

Энэ зун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ууган хүү Доналд Трамп Жуниор наймдугаар сарын сүүлээр Монгол Улсын нутаг Увс болон Баян-Өлгий аймгаар аялж, аргаль болон янгир агнасан байна. Тэрбээр аяллынхаа үеэр Кремльтэй ойр харилцаатай бизнесмен Умар Кремлёвтэй Баян-Өлгий аймагт хоёр хоног зугаалж, түүнтэй аргаль агнасан талаар “Financial Times” сонин мэдээлсэн юм.

Тавдугаар сард Карибын тэнгист оршдог нэгэн хувийн арал дээр Трамп Жуниор хуримаа хийсэн юм. Кремлёв хуримын зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлсэн нь ил болж байсан билээ.

Наймдугаар сард Монголд байх үедээ Трамп Жуниор АНУ-ын Нууц албаны хамгаалалттай явсан байна. АНУ-ын Нууц алба нь тус улсын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон тэдний гэр бүлийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг юм.

Харин Кремлёв Казахстаны нийслэлд болсон боксын хэвлэлийн бага хурлаас хувийн онгоцоор Монголын нийслэл Улаанбаатарт нисэж иржээ. Тэрбээр Улаанбаатараас Трамп Жуниорын байрлаж байсан бааз руу шууд явсан аж. Тэдэнтэй хамт аялсан нэгэн монгол иргэн “Financial Times” сонинд хэлэхдээ, Трамп Жуниор, Кремлев нар хамтдаа гэрэл зураг авхуулахгүй байхыг хичээж, болгоомжтой байсан гэжээ.

Трамп Жуниорын энэхүү аяллын зардлын тодорхой хэсгийг дуудлага худалдаагаар босгосон байна. Уг дуудлага худалдаанд ялсан оролцогчдод Трамп Жуниортой хувьчлан уулзах боломж олгосон аж. Дуудлага худалдаанд оролцсон хүмүүс 140 мянган ам.доллар хүртэл төлжээ.

АНУ-ын тагнуулын албанд ажиллаж байсан хүмүүс болон бусад шинжээчид Трампын гэр бүлийн гишүүд Кремльтэй холбоотой хүмүүстэй хувийн харилцаа тогтоох нь Америкийн үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүйг "Financial Times"-д хэлсэн байна.

Кремлёв нь Алексей Рубежныйгаар дамжуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой гэгддэг. Рубежный нь Путинийг хамгаалах албын үйл ажиллагааг хариуцдаг албан тушаалтан юм.

Трамп Жуниорын хэвлэлийн төлөөлөгч “Financial Times” сонинд хэлэхдээ, Кремлёвтэй “ан агнах, загасчлах болон байгальд цаг өнгөрүүлэх гэх мэт нийтлэг сонирхолдоо тулгуурлан харилцдаг. Дон Умартай бизнесийн харилцаатай биш, хувийн найзууд гэдгээ тодорхой хэлсэн. Тэд энэ оны эхээр хамтдаа ан хийсэнд хэн ч гайхах ёсгүй” гэжээ.

Трамп Жуниор ан хийснийхээ дараа Улаанбаатар руу буцаж хэд хэдэн уулзалт хийсэж аж. Тодруулбал тэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн байна. “Financial Times” сонин мэдээлснээр Монгол Улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч тэдний уулзалтын гэрэл зургуудыг “Facebook”-т нийтэлж, хоёр тал АНУ, Монголын харилцаа болон бизнесийн хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцсэн гэж бичжээ. Гэвч тэрхүү нийтлэлээ удалгүй устгасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч дараа нь мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Трампын хүүтэй албан бус уулзалт хийж, зоог барьсан. Тэдний харилцаа нэлээд сайн түвшинд байгаа. Улс төр эсвэл албан ёсны айлчлалын талаар яриагүй” гэжээ.

Эх сурвалж: Financial Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Trump Junior Mongold irj arali agnaad, Kremlevtei uulzsniig ni Financial Times medeelsen n tom duliian bolloo shd

Зочин
Зочин

Улаанбаатар хотод ирж манай ерөнхийлөгчтэй уулзсан гэрэл зургуудаа шууд устгасан нь цаанаасаа учиртай л даа

Зочин
Зочин

Uvs Bayan-Ulgii aimagt irj argi angalsan n delxiin tom hevleluer garch mongol ornig shivshig bolgjiino

Зочин
Зочин

АНУ-ын ерөнхийлөгчийн хүү болон Кремльтэй холбоотой бизнесмэн хоёр манайд ирж нууцаар ан хийж явах гэж дээ

Зочин
Зочин

Financial Times sonin deer garch irsen ene medeelliin daraa manai tor zasag yamar neg yum xelehgui l bna shd

Зочин
Зочин

Трампын хүү Монголд ирээд буцахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан гэдэг нь манай гадаад бодлогын эмгэнэл

Зочин
Зочин

Хувийн онгоцоор бууж ирээд л Увс Баян-Өлгийгөөр зугаалж аргаль янгир агнасан гэхээр ямар дураараа юм бэ

Зочин
Зочин

Дуудлага худалдаагаар 140 мянган ам.доллар төлж байж уулздаг энэ наймаа чинь юу болж байна аа

Зочин
Зочин

Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag

Зочин
Зочин

ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй холбоотой хүнтэй АНУ-ын удирдлагын хүү манайд ирж хуйвалдаж байгаа юм уу даа

Зочин
Зочин

Монголын байгаль хамгаалал, ховор амьтдыг гадаадын баячууд ирж мөнгө төлөөд дураараа агнадаг болчихжээ

Зочин
Зочин

Zasgiin gazarin amlalt gsn n zugeer l 1 jiliin dotor hoishlodog zavaan yum bolloo shd

Зочин
Зочин

Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd

Зочин
Зочин

Америкийн тагнуулын болон аюулгүй байдлын шинжээчид хүртэл энэ харилцаанд санаа зовниж байна шүү дээ

Зочин
Зочин

Трамп Жуниор болон Кремлёв хоёр хоорондоо ямар бизнес ярьсныг Монголын ард түмэн мэдэх эрхтэй

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

АНУ болон Оросын томоохон тоглогчид Монгол Улсын газар нутаг дээр ирж геополитикийн тоглоом хийж байна

Холбоотой мэдээ

Back to top button