НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Баавгай малчин залуугийн толгойн тус газарт алгадаж, нурууг нь самардсан байсан

Өнөө өглөө /2026.10.29/ 08 цагийн үед малдаа явж байсан малчин руу баавгай дайрч гэмтээсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин 35 настай эрэгтэй рүү баавгай дайрсан байна.

Энэ талаар Баянгол сумын Засаг даргаас тодруулахад "Манай сумын малчин өглөө 08 цагийн үед малдаа явж байгаад баавгайтай халз тулсан байгаа юм. Улмаар доош харж хэвтсэн. Баавгай толгой хэсэгт нь алгадаж, нурууг нь маажаад явсан байна. Тухайн иргэн нь Дархан-Уул аймгийн Шарийн гол сумын харьяат байсан. Сумын эмнэлэгт амин үзүүлэлтүүдийг нь үзэж, өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Тухайн баавгай дөнгөж төрсөн нэг тугал идсэн. Өөр одоогоор учирсан хохирол байхгүй. Баавгайг хайж олон аюулгүй болгож устгасан" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button