НИЙГЭМНийгэм мэдээ
Хувийн дансандаа бусдаас мөнгө авсан Петровис ШТС-ын түгээгчийг шалгаж байна
Монополын эсрэг газраас шатахууны нийлүүлэлт, нөөц, түгээлтийн нөхцөл байдал болон хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй асуудлаар хяналт шалгалт явуулж байна.
Энэ хүрээнд дараах зөрчил тогтоогдсон байна. Тухайлбал,
- “Газ ойл нефт” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Шадивлан-10 шатахуун түгээх станцад 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн иргэний гомдол, мэдээллийн дагуу шалгалт зохион байгуулсан бөгөөд шалгалтаар тус станц шатахууны нөөцтэй байсан ч олгоогүй байдал тогтоогдсон.
- “Петровис” ХХК-ийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах шатахуун түгээх станцад холбогдох хуулийн байгууллагатай хамтарсан шалгалтын явцад шатахууны эрэлт нэмэгдсэн үед нэр бүхий түгээгч хэрэглэгчдэд ялгавартай нөхцөлөөр үйлчилж, тодорхой этгээдэд давуу байдал олгосон, шатахуун түгээхтэй холбогдуулан хууль бус шан харамж авсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоодсон байна.
Монополын эсрэг газраас шатахууны үлдэгдэлтэй хэр нь олголтоо дур мэдэн зогсоосон аж ахуйн нэгжүүдэд хуулийн хүрээнд арга хэмжээ авч байна. Одоогоор дээрх хоёр хэрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байгаа аж.
Тус газар нь хяналт шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авахаар болжээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.