Эрчим хүч
“Дарханы дулааны цахилгаан станц”-д гэмтэл гарсны улмаас гурван аймгийн 26 сумынхан цахилгаангүй байна

2026 оны аравдугаар сарын 29-ний 20.56 цагт Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц”-д гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авахаар Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Станцад гарсан гэмтлийн шалтгаан, нөхцлийг тодруулж, хэвийн горимд шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байгааг албаныхан мэдээлэв.
“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь 1965 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сумын 74000 км2 нутаг дэвсгэрт орших нийт 60 000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг станц билээ.
Г.САНСАР









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
isshh yanadaa , byh zyildee selbeg belddeggui yum uu haishaan be