Нийгэм мэдээ

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 ХОНОГ амарна

2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлаар хичээллэж байгаа. Энэ дагуу сурагчид өнөөдөр хичээллээд долоо хоног амарч, арваннэгдүгээр сарын 9-нд шинэ улирлын хичээл эхэлнэ.

Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан.

Шинэ бүтцийн гол өөрчлөлтүүд:

  • Дөрвөн улиралтай болсон. Өмнө нь нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг өөрчилж, сурагчдын хичээллэх болон амрах хугацааг тэнцвэржүүлсэн.
  • Өвлийн амралтыг оновчтой болгосон. Нийслэлийн сурагчид 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, үргэлжлүүлэн гурван долоо хоног амарна.
  • Цагаан сарын долоо хоногт бие даалтын долоо хоногийг зохион байгуулна. Сурагчид үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах бөгөөд бие даалтын үйл ажиллагааг хэт ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулна.
  • Орон нутгийн онцлогийг харгалзав. Хичээлийн жилийн хоёр удаагийн бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баяр, нийслэлийн өвлийн амралт, орон нутгийн мал төллөх үетэй уялдуулсан.
  • Зуны амралт эрт эхэлнэ. Бага ангийн сурагчид тавдугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарна гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан цахим хуудсандаа бичсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button