НИЙГЭМНийгэм мэдээ
Өнгөрсөн 24 цагт Улсын хэмжээнд 893 тонн АИ-92 автобензин орж иржээ
Өнгөрсөн 24 цагт буюу аравдугаар сарын 29-ний 08:00 цагаас аравдугаар сарын 30-ны 08:00 цаг хүртэл Улсын хэмжээнд нийт 182 вагон-цистерн буюу 11,299 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж ирсэн байна. Үүнээс дизель түлш хамгийн их буюу 164 вагон-цистерн, 10,222 тонн, АИ-92 бензин 15 вагон-цистерн, 893 тонн, ТС-1, 3 вагон-цистерн, 184 тонн улсын хилээр орж ирсэн байна.
Толгойт өртөө:
- Дизель түлш: 128 вагон-цистерн, 8,009 тонн
- АИ-92 бензин: 14 вагон-цистерн, 830 тонн
- ТС-1: 3 вагон-цистерн, 184 тонн
- Нийт: 145 вагон-цистерн, 9,023 тонн
Сүхбаатар өртөө:
- Дизель түлш: 6 вагон-цистерн, 383 тонн
Дархан-2 өртөө:
- Дизель түлш: 4 вагон-цистерн, 245 тонн
Цогтцэций:
- Дизель түлш: 13 вагон-цистерн, 780 тонн
Тавантолгой:
- Дизель түлш: 2 вагон-цистерн, 113 тонн
Сайншанд:
- Дизель түлш: 11 вагон-цистерн, 692 тонн
- АИ-92 бензин: 1 вагон-цистерн, 63 тонн
- Нийт: 12 вагон-цистерн, 755 тонн
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.