НИЙГЭМНийгэм мэдээ

Тариалан суманд сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр зогсоолоо

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас 26 настай малчин эмэгтэй А нь энэ сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайхаар гараад сураггүй болсон. Улмаар түүнийг эрэн хайх ажиллагааг 14 өдөр үргэлжилсний эцэст ар гэрийнхэн хүсэлтээр албан ёсоор зогсоож буй талаар Увс аймгийн Тариалан сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Эрлийн ажиллагааг Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, ар гэрийнхэн хамтран зохион байгуулсан. Түүнчлэн ЦЕГ-аас эрэн хайж байгаа мэдээлэл гаргаад байсан юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АЛУУРЧИД

Холбоотой мэдээ

Back to top button