Нийгэм мэдээ
Тодруулга: Чулуулгийн нуралтад өртсөн 15 ажилтны гэмтэл амь насанд аюулгүй нь тогтоогдсон

Өчигдөр |2026.10.29| "Оюу толгой"-н Гүний уурхайд чичиргээ мэдрэгдэж нуралт үүсэж 15 ажилтан бэртсэн тухай бид мэдээлсэн.
Тодруулан хэлбэл, өчигдрийн 18.00 цагт тус осол болсон байна. Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталсан байна.
15 ажилтны биеийн байдлыг "Оюу толгой" ХХК-тай холбогдон тодруулахад "Чичирхийллээс үүдэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийсэн. Гэмтлийн зэрэг нь амь насанд аюулгүй болох нь тогтоогдсон" гэлээ.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.