БНСУ-ын ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн хувийн мэдээлэл ил болсон тул шинэ паспорт авна
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хэ Гён нарын 168 хүний хувийн мэдээлэл цахим орчинд ил тавигджээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Гадаад хэргийн яам мягмар гарагт /2026.11.02/ мэдэгдэл хийхдээ хувийн мэдээлэл нь ил болсон хүмүүст шинэ гадаад паспорт гаргаж өгнө гэсэн байна. Тодруулбал Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Пак Дү Сун мэдэгдэл хийхдээ “Гадаад хэргийн яам ерөнхийлөгч, тэргүүн хатагтай зэрэг энэ хэрэгт хохирсон бүх хүмүүст шинэ паспорт гаргаж өгөх арга хэмжээг шуурхай авч байна” хэмээжээ.
Цагдаагийн алба хүмүүсийн хувийн мэдээлэл цацагдсан хэргийг шалгах урьдчилсан мөрдөн байцаалт эхлүүлсэн байна. Хувийн мэдээлэл нь алдагдсан хүмүүс дунд засгийн газрын сайд нар, Гадаад хэргийн яамны ахлах албан тушаалтнууд, аюулгүй байдлын ажилчид болон сэтгүүлч нар багтжээ. Гадаад хэргийн яам одоогийн байдлаар уг хэргийг цахим халдлага гэхээсээ илүү мэдээлэл алдагдсан явдал гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Korea Times













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.