НИЙГЭМНийгэм мэдээ

0-18 насны хүүхэд томуугаар өвчилбөл нэг удаа 100 мянган төгрөгийн үнэ бүхий эм ӨЭМТ-өөсөө авна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2026 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс 2027 оны тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл 0-18 насны хүүхэд томуугаар өвчилж, эмчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгээр 100 мянган төгрөг хүртэлх эмийг зөвхөн нэг удаадаа үнэ төлбөргүй олгох болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл иргэд энэ талаар мэдээлэл думтаг байгаа бөгөөд зарим ӨЭМТ-үүдэд энэ шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар шүүмжилсэн тул бид зарим өрхийн эмнэлэгүүдтэй холбогдож нөхцөл байдал, төсвийн хуваарилалтын талаар тодрууллаа.

ЭМДЕГ-аас тодруулахад “Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалагдах хүүхдийн тоо зэргээс хамаарч хуваарилах төсөв харилцан адилгүй. Томуугийн эмийн эмчилгээнд энэ жил нийт 3.6 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэсэн юм.

ӨЭМТ-ийн төлөөлөл болгож хэд хэдэн эмнэлгээс тодруулахад:

ЧД-ийн нэгэн өрхийн эрүүл мэндийн төвөөс “Арав, арваннэгдүгээр сард манай эмнэлэгт ЭМДЕГ-аас хүүхдийн томуугийн эмийн эмчилгээнд 4 сая төгрөг төсөвлөсөн. Иргэд эхлээд ӨЭМТ-д ирж хүүхдээ үзүүлж оношлуулна, эмийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эмийг олгоно” гэсэн юм.

Харин Өрхийн Эмнэлгүүдийн Холбооны ерөнхийлөгч Ж.Амарсанаагаас уг шийдвэрийн хэрэгжилт болон төсвийн хүрэлцээ хэр байгаа талаар тодруулахад “2024 оноос уг шийдвэр хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд төсвийн хэмжээ арай ахиу болсон. ӨЭМТ-үүдэд томуугийн өвчлөлөөр хандсан бүх хүүхдэд бус эмчийн үзлэгийн дүгнэлтэд суурилж эм өгөх эсэхийг шийдэх юм. Эмч нарын зүгээс бүх хүүхдэд эмийн эмчилгээг хүрэлцээтэй байлгах тал дээр эмнэлэг тус бүр анхаарч ажиллаж байгаа” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button