Францад олон зуун мянган хүн ажил хаяж, жагслаа
Франц улсад амралтын өдрүүдээр эсэргүүцлийн жагсаал өрнөж, үймээн дэгдэж байсан. Тодруулбал аравдугаар сарын 17-нд Франц даяар өрнөсөн жагсаалын дундуур үймээн дэгдээгчид аж ахуйн нэгжүүдийг тонож, Лимож хотын 143 жилийн настай захиргааны барилгыг галдан шатаасан. Тэгвэл пүрэв гарагт /2026.11.05/ буюу ажлын өдрөөр Франц даяар жагсаал өрнөж, ажил хаялт явагджээ.
Тус улсын эрх баригчид мэдээлснээр 600 мянга орчим хүн жагсаал оролцсон байна. Харин үйлдвэрчний эвлэлүүд мэдээлснээр 1.5 сая гаруй хүн жагсаалд оролцжээ. Албаныхан жагсаалын үеэр үймээн дэгдэхээс сэргийлэхийн тулд 70 мянган цагдаа дайчилсан байна.
Жагсаал болохын өмнөх өдөр буюу лхагва гарагт /2026.11.04/ Францын парламентын доод танхим болох Үндэсний ассамблей 2027 оны төсвийн хуулийн төслийн эхний хэсгийг дэмжээгүй байна. Одоо засгийн газраас өргөн барьсан эхний төсвийн хуулийн төслийг Сенат авч хэлэлцэн, арванхоёрдугаар сарын 9-нд санал хураах юм. Үүний дараа Үндэсний ассамблей дахин санал хураана. Гэхдээ тэрнээс өмнө парламентын хороо Үндэсний ассамблейтай хэлэлцэн, зөвшилцөлд хүрэх гэж оролдоно.
Эх сурвалж: Euro News













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.