Улс төрийн мэдээ

Ж.Энхбаяр Б.Чойжилсүрэнтэй уулзсаныхаа дараа Ерөнхийлөгчийн өрөө рүү дуудагдан орлоо

Б.Чойжилсүрэнг ЭЗХ-ийн сайдаар, Ж.Энхбаярыг Батлан хамгаалах руу явуулж, Д.Батлутыг сайдын суудлаас нь буулгах хувилбар хөшигний ард яригдаж буй талаар бид мэдээлсэн.

Өнөөдөр Ж.Энхбаяр Б.Чойжилсүрэн нар уулзлаа. Үүний дараа Ерөнхийлөгчийн өрөө рүү дуудагдан орлоо. Энэ үеэр сэтгүүлчид Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нараас сайдын томилгооны агуулгаар тодруулахад дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Б.Чойжилсүрэнгийн хувьд "Би Ерөнхийлөгчтэй сар гаруйн өмнө уулзсан. Уулзаад улс орны амьдрал л ярьдаг шүү дээ, улстөрчид чинь. Сайд болно гэж хэлээгүй. УИХ-ын гишүүн гэдэг хангалттай албан тушаал. Сайдын суудалд санаархаад байгаа зүйл байхгүй. Ерөнхий сайдтай хэзээ уулзсанаа санахгүй байна. Надад ямар нэгэн сайдын суудал санал болгоогүй. Санал ирвэл тухайн үед нь бодож үзнэ" гэлээ.

Харин Ж.Энхбаяр " Намайг Батлан хамгаалахын сайдаар томилох асуудлыг мэдэхгүй байна. Засгийн газраа хэрхэн байгуулах бүрэн эрх нь Ерөнхий сайдад буй. Б.Чойжилсүрэн гишүүн бид өрөөний хөршүүд. Байнга л уулзаж, ажлаа ярьдаг. Ерөнхийлөгч дуудсан байна. Яарч байна" гэв.

Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button