НИЙГЭМНийгэм мэдээ

Согтуугаар жолоо барихад хүлээлгэх хариуцлагыг чангатгах хуулийн өргөдөл санаачилжээ

Согтуугаар жолоо барихад хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, жолоодох эрх хасах хугацааг нэмэгдүүлэх өргөдөл санаачилга өнөөдрөөс эхэлж гарын үсэг цахимаар цуглуулж эхэлсэн байна.

Согтуугаар жолоо барих нь санамсаргүй алдаа биш, хүн өөрөө ухамсартайгаар сонгодог үйлдэл юм. Гэвч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр согтуугаар жолоо барьж хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан хэргийг болгоомжгүй гэмт хэрэгт тооцож, согтуурсан байдлыг зөвхөн зүйчлэх шинж болгон авч үздэг. Хохирол учруулаагүй тохиолдолд жолоодох эрхийг ердөө нэг жилээр хасдаг нь дахин зөрчил үйлдэхээс сэргийлэх хүчгүй байна.

Согтуурсан үедээ жолооны ард суух үйлдэл өөрөө санаатай, харин үр дагавар нь болгоомжгүй байдлаар илэрдэг тул энэ нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан "гэм буруугийн холимог хэлбэр"-т нийцнэ.

Иймд уг үйлдлийг бие даасан хүнд гэмт хэрэгт тооцож, хохирол учраагүй тохиолдолд ч жолоодох эрхийг арван хоёр жилээр хасдаг болгохыг шаардаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button