NBA-ын Хөгжлийн лигийн /G League/ тоглолтод Осеола Межик багийн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од тоглож буй. Тэгвэл Осеола Межик баг Мехико Сити багийг 109-94 харьцаатайгаар хожсон тус тоглолтод Ш.Энхийн-Од 14 оноо авлаа. Тэрбээр алсын зайн шидэлтийг дөрвөн удаа амжилттай болгож, хоёр самбар, гурван оновчтой дамжуулалт, хоёр таслалт хийж талбай дээр +17 гэсэн сайн үзүүлэлттэй тоглолоо.
Монголчуудын итгэлийн алдаагүй NBA-ын босго алхсан Ш.Энхийн-Од хөгжлийн лигт "гангарч" байна. Түүнийг баг энэ улиралд 3-0 гэсэн амжилттай нэг ч ялагдалгүй явж байгаа юм. Ш.Энхийн-Од гурван тоглолт сэлгээнээс гарч тоглосон бөгөөд нийт 31 оноо аваад байна.
Тэрбээр эхний тоглолт буюу Oklahoma City Blue багийн эсрэг 24 минут талбайд тоглож, 5 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 1 хаалт гүйцэтгэсэн. Хоёр дахь тоглолтоо Memphis Hustle багийн эсрэг хийж 12 оноо авсан. Сүүлийн буюу гурав дахь тоглолтод 14 оноо авлаа. Түүний дараагийн тоглолт АНУ-ын цагаар 2026 оны 11-р сарын 19-ний Пүрэв гарагт 11:00 цагаас бол Улаанбаатарын цагаар 11-р сарын 20-ны баасан гарагийн 00:00 цагт Остин Спөрс багийн эсрэг байх болно.
Б.САНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.