НИЙГЭМ
Баян-Өлгий аймгаас ирсэн зорчигчдын шинжилгээний хариу гарлаа

Баян-Өлгий аймагт тарваган тахалаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосон. Үүнтэй холбогдуулан өчигдөр /2019.05.01/ 14:50 цагт Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлийн M-182 агаарын хөлгийг нийслэлд буусан даруйд тусгаарлан, хөлөгт зорчиж ирсэн зорчигчдыг тусгаарлан үзлэг хийсэн. Тус агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн бөгөөд зорчигчдод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас бүрдсэн тусгай баг үзлэг хийн, дараагаар нь эмнэлэгт хүргэсэн юм.
Харин өнөөдөр ХӨСҮТ-өөс хийсэн шинжилгээний хариу гарч 11 хүн бүгд сөрөг буюу халдваргүй гэсэн оноштойгоор эмнэлэгээс гарсан гэлээ.
Б.ГЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.