Нийгмийн

Б.Дэлгэрсайхан: Би “Бадрах Энержи” компанитай ямар ч хамааралгүй, Францын иргэнийг танихгүй

Монгол Улсын агаарын хилээр 2020.03.02-нд шинэ коронавирүсийн халдвар бүхий Франц улсын иргэн нэвтэрч, улмаар Дорноговь аймагт тусгаарлагдан эмчлүүлж байгаад, ХӨСҮТ-д шилжин ирээд байгаа юм.

“Бадрах Энержи” компанид ажилладаг Францын иргэнээс  шинэ коронавирүсийн халдвар илэрснээс үүдэж, олон нийтийн цахим сүлжээнд “Дорноговь аймгийг бүсэлж байгаад шатаачихъя”, “Б.Дэлгэрсайхан гишүүн Францын иргэнийг тусгаарлалтад оруулахгүйгээр чөлөөтэй явуулахад нөлөөлсөн” гэх утга бүхий мэдээллүүд цацагдсан билээ.

Үүнтэй холбогдуулан, Дорногов аймгаас УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүн  нүүр хуудсандаа мэдэгдэл гаргажээ. МЭДЭГДЭЛДЭЭ:

“Босоо хөх монгол” ТББ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс олон нийтийн сүлжээнд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанийн ажилтан шинэ коронавирүсийн халдвараар өвдсөн явдлыг УИХ-ын гишүүн миний биетэй холбон тайлбарлаж, улмаар Дорноговь аймгийг бүслэн шатаахыг уриалан, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд занхийлж байгаа үйлдэлд нь харамсаж байна.

Миний хувьд тус Франц иргэнтэй ямар ч холбоогүй, огт танихгүй ба түүний ажилладаг гэх “Бадрах Энержи” буюу хуучнаар “Арева Майнз” компанитай ямар нэгэн хамааралгүй болохоо хариацлагатайгаар мэдэгдэж байна. Бид аюулт өвчний эсрэг эв нэгдэлтэй байж чадвал ард нь гарч чадна.

Дорноговь аймгийн өмнөх удирдлагууд 2016 оны тавдугаар сард тухайн үеийн “Арева Майнз” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн байдаг. Уг шийдвэрийг эсэргүүцэж, 2017 онд өнөөгийн Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг  цуцлах хүсэлтийг АМГТГ-т хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн миний бие “Бадрах Энержи” буюу хуучнаар “Арева Майнз” компанийн ашиглалтын  тусгай зөвшөөрлийг цуцлахыг дэмждэг бөгөөд цаашид  ч энэ чиглэлд анхааран ажиллах болно” гэж дурдсан байна.

Дорноговь аймаг нь БНХАУ-тай хил залгаа тул олон улсын статустай Зам-Үүд боомтоор халдвар дамжих эрсдэлтэй бүсүүдийн нэгээр нэрлэгдэж буй. Гэсэн хэдий ч аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр төвшинд зохион байгуулж, вирүсийн өвчлөлөөс сэргийлэн ажиллаж буйгаараа онцлог юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юуч хийж мэдэх нөхөрдөө

хужаа нараа тэврээд тонилоорой
хужаа нараа тэврээд тонилоорой

баас

иргэн
иргэн

Нөгөө улиг болсон үгээ хэлж байна уу. Олны үг ортой шүү

Зочин
Зочин

Delgersaihaniig buudaad ehelsen uu muu nohoinuud

Зочин
Зочин

Уранд хордсон нутгийн иргэдийн амь нас ,м�##� нь хордоод үхэж байхад юу ч дуугардаггүй байж, арьсаа хамга�##�ахдаа яасан хурдан дуугарч байх юм бэ. Арьсаа хамга�##�даг шигээ тойргийн ард олноо хамга�##�даг ч болоосой.

Холбоотой мэдээ

Back to top button