ДЭЛХИЙ
Токиод сакурагийн улирал эхэлжээ

Японы Токио хотын Ясүкүни сүм дэх интоорын модонд анхны сакура цэцэг дэлбээгээ нээжээ.
Цаг уурчдын мэдээлснээр энэ онд Токио хотод өмнөх жилийнхээс 12 өдрийн өмнө сакура цэцэглэсэн байна.
Тусгай хамгаалалтад байдаг интоорын модонд эхний таван цэцэг дэлбээлэх үед сакура цэцэглэх улирлыг албан ёсоор эхэлсэнд тооцдог аж. Бямба гаргийн /2020.03.14/ өглөө тусгай хамгаалалтын ажилтан Ясүкүни сүмд очиж сакура дэлбээлснийг харснаар “Токиод сакурагийн улирал эхэллээ” хэмээн албан ёсоор зарласан байна.
“COVID-19” халдвар дэгдсэний улмаас Токиогийн эрх баригчид иргэдийг сакура цэцэглэх үеэр цэцэрлэгт хүрээлэнгүүдээр зугаалахгүй байхыг уриалжээ.
ЭХ СУРВАЛЖ: nhk.org.jp












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.