Нийгмийн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж буй иргэдэд торгууль ноогдуулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар их хэмжээний утаа тортог гарган шорлог хийж худалдаалсан таван иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан байна. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, шорлог худалдаалах үйл ажиллагааг зогсоох талаар албан бичиг хүргүүлжээ.                                                                                                         

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button