
Үзэгчдийн шимтэн үзэх дуртай “The Voice Mongolia” шоуны “Battle” шат дууссан. Улмаар дараагийн шат ирэх долоо хоногийн ням гаригт эхэлнэ.
“Battle” шатанд тэсрэлт хийсэн Д.Отгонбаяр дасгалжуулагчийн багийнхантай Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, “Хурд” хамтлагийн ахлагч С.Ганбаяр нар уулзан, зөвлөгөө өгчээ.
Энэ тухай Б.Сарантуяа гавьяат “Монгол НD телевизийн Voice шоуны шүүгч, дасгалжуулагч Отгонбаярын урилгаар 10 оролцогч охид, залуустай уулзан зөвлөгөө өгөн, сэтгэлээ сэргээв. “Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Энхманлай ах, “Хурд” хамтлагийн ахлагч С.Ганбаяр ах нартайгаа уулзаж хамт зөвлөгөө өгөхөд хөгжилтэй, түшигтэй сайхан байлаа. Харамсалтай нь Ганбаяр ах маань түрүүлэээд явчихсан учир зураг татуулж чадсангүй ээ” гэжээ.
Г.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.