БИЧЛЭГ: Монгол залуу 28 тонн жинтэй, залгаа автобусыг шүдээрээ чирлээ

Гиннесийн дээд амжилт шинэчлэх мөрөөдөлтэй, монгол залуу Ц.Гантулга өнөөдөр шүдээрээ 28 тонн жинтэй, залгаа автобусыг шүдээрээ чирэв.

28 настай тэрбээр өмнө нь 15 тонн жинтэй автобус, тус бүр нь 3.3 тонн жинтэй жийш машиныг чирж байсан удаатай. Ц.Гантулга “Коронавируийн халдварын эсрэг сайн үйлсийн аян хийх, хандив цуглуулах зорилго энэ үзүүлбэрээ хийлээ. Цугласан бүх хандивыг УОК-т хандивлана. Эмээ минь гурван жилийн өмнө өөд болсон. Эмээгийнхээ гэгээн дурсгалд үзүүлбэрээ зориуллаа.
Энэ үзүүлбэр дэлхийд №1. 28 тонныг дэлхийд чирсэн хүн байхгүй. Ингээд дэлхийн гурав дахь рекордтой боллоо. Миний Монголын төр намайг харна гэдэгтэй итгэлтэй байна. Үзүүлбэрээ Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэхэд туслаарай. Миний дараагийн зорилго онгоц чирэх. Монголын авиа компаниуд онгоц чирэхэд туслаарай. Онгоц чирсэн дээд амжилт 50 тонн байгаа. Одоо надад ямар нэгэн зовиур алга. 48 цагийн дараа маш их өвдөнө. Эрсдэлтэй үзүүлбэр” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.