НИЙГЭМ

Израилын хөгжлийн түүхийг өгүүлсэн "Томоор мөрөөд” номын нээлт боллоо

Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Томоор мөрөөд" номын нээлт өнөөдөр боллоо. 

Изриал улсын хөгжлийн замналыг өгүүлэх уг номыг Ерөнхий сайд асан, Нобелийн шагналт Шимон Пэрэс бичсэн бөгөөд Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил орчуулжээ. Харин нэрт орчуулагч  Ц.Гомбосүрэн редакторласан байна.

Нээлтийн үеэр редактор Ц.Гомбосүрэн "Энэ ном дуншиж, дуншиж төрлөө. Шимон Пэрэс бол Изриалын Гадаад хэргийн сайдаар хоёр удаа ажиллаж байсан. Нэг удаа сайд байхад нь би уулзаж, гар барин танилцаж байлаа. Ойр дотно биш ч мэндтэй устай явдаг байсан.

96844275_2671760489594720_8193047654997950464_n.jpg

Энэ номыг тэрбээр бурхан болохынхоо өмнө бичсэн юм билээ. Изриал улс олон мянган жилийн түүхтэй, тусгаар тогтнол нь бэрхшээл шийдлийг дагуулсан оцлог замналтай, хүн ам цөөтэй боловч оюуны бядаар гайхуулсан ард түмэнтэй улс. Ийм улс орны хөгжлийн түүх монголчуудад сонирхолтой байх болно" гэсэн юм. 

"Жижиг мөрөөдөлд зай байх ёсгүй" /No room for small dreams/ нэртэй эл номыг 2017 онд орчуулагчийг Изриал улсад айлчлал хийх үеэр Шимон Пэрэсийн хүү Чэми бэлэглэсэн байна. Тэрбээр уг номыг 2018 онд орчуулж дууссан ч зохиолчийн  эрхийг авч чадалгүй явсаар энэ жил хэвлүүлжээ.

Мөн Шимон Пэрэсийн бичсэн уг номын монгол хэвлэлийг хөл хорио тавигдсаны дараа Консулаар дамжуулан явуулахаар төлөвлөсөн тухайгаа орчуулагч нээлтийн үеэр дурдсан юм. 

97059247_607887916482565_6526841008347414528_n.jpg
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button