НИЙГЭМ

С.Цэгмидийг “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнажээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тавдугаар сарын 11-ний өдрийн тушаалаар “фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидийг “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнажээ.

Шагналыг БХЯ-ны Газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дайнд оролцогчдын холбооны тэргүүн, хурандаа Г.Лүндэн, Дундговь аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх нар өнгөрөгч долоо хоногт Сайхан-Овоо суманд хөдөө гэрт нь очиж, хүндэтгэлтэйгээр гардуулан өгчээ.

Монгол Улс “Ахмад дайчин”-аар бүртгэн авч ийнхүү байлдаанд оролцогчийн үнэмлэх, 1,000,000 төгрөгийн хамт гардуулжээ.

Тэрээр Аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улсаас фронтод хүргэж өгсөн бэлгийн гуравдахь цувааны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан дайны хүнд хэцүү цаг үеийг нүдээрээ үзэж, мэдэрсэн түүхэн хүн юм.

Өнөөдөр ховорхонд тооцогдох энэ хүнийг ОХУ баримтат кинондоо мөнхжүүлж, Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн өдрүүдэд зурагт самбараар сурталчилж, 75 жилийн ойн медалиар шагнасан төдийгүй ОХУ-ын төрийн дээд шагнал, ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнах зарлиг гарсан юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-19 17:58

Түүхэн хүн ч ахмад дайчин биш шүү дээ. Зэвсэг бариад тул�##�даж явсан жинхэнэ ахмад дайчид нь яасан болж таарч байна вэ? Юм үнэнээрээ сайхан. Жирийн хүнд олгодог шагн�##�уудаас өгч болно.

зочин
зочин
2020-05-19 18:58

гуйсаар байгаад ..... энэ сайд нарын тэнэглэл бөлгөө

Холбоотой мэдээ

Back to top button