СПОРТ

Улсын наадмын долоогийн даваанд тунаж барилдаад давсан бөхөд машин бэлэглэнэ

МҮБХ-ны “Алтан түнш” байгууллагуудын нэг “БРИДЖ” групп нь “Баянзүрх хайрханы хишиг” барилдааныг 2007 оноос хойш жил бүр уламжлал болгон ивээн тэтгэж, хамтран зохион байгуулалцаж ирсэн билээ.

Бридж группийн үүсгэн байгуулагч Д.Ганхуягийн санаачлагаар энэ жил Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадмын долоогийн даваанд тунаж барилдаад давсан бөхөд “SUZUKI JIMNY” автомашин бэлэглэх болсноо мэдэгдсэн. Улмаар “БАТЛАМЖ” бичигт тус группийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав нар өнөөдөр гарын үсэг зурсан юм.

Дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх байх үеэсээ тус компанийн нэр дээр барилдан Монгол бөхийн оргил цолд хүрсэн төдийгүй одоо ч Бридж группээр зарлуулан зодоглодог гэдгийг бөх сонирхогчид сайн мэдэх билээ.

Монгол бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр олон жил хамтран ажиллаж ирсэн МҮБХ-ны Алтан түнш Бридж группийн хамт олонд бөхчүүд, бөх сонирхогчдын зүгээс ТАЛАРХАЛ илэрхийлье” Монголын үндэсний бөхийн холбооноо мэдээлэв.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-13 01:01

Мөнгөөр гайхуулж сонгуульд ял�##�т байгуулах гэж горьдсон том пиар байна. Сонгуулийн дараа харъя. Ганхуяг мэдээж сонгогдохгүй, тунаж барилдах бөх нь хаанахын хэн байх вэ, машинаа өгөх үү?

Зочин
Зочин
2020-06-13 02:18

Bagtahuu?

Иргэг
Иргэг
2020-06-13 08:14

Наадам сонгуулийн дараа болох ч сонгуулийн өмнө ийм юм ярьж байгаа нь мөнгө амлаж байгаа гэсэн үг. Ингэж сонгуулийн хууль зөрчиж байхад СЕХ яагаад дуугарахгүй байгаан.

Зочин
Зочин
2020-06-13 09:43

Өгөх хүн юу боддог юм болдоо

Нар сарок
Нар сарок
2020-06-13 10:35

Найраагаар даваа авсан бөхд өгсөнөөс тунаад давсанд нь өгөх нь арай дээр юмуу за гэхдээ бүгд л найраа болсон цаг үё дээ Одоо ялсан намын т�##�ын бөх л түрүүлнэ дээ

Зочин
Зочин
2020-06-13 10:57

Найрааны бүдүүнүүдэд машин өгч байхаар машины үнээ 10 хуваагаад өдөр шөнөгүй тах�##�тай тэмцэж байгаа эмч сувилагч бүүр асрагчид хүртэл өгчих. Тэгүл ард иргэд үнэлнэ

Холбоотой мэдээ

Back to top button