НИЙГЭМ

Б.Бямбадорж: Шинэ усан оргилуур төвлөрсөн шугамд холбогдсон, ус зөөх шаардлагагүй

Сүхбаатарын талбайн урд 3.2 тэрбум төгрөгийн өртгөөр шинээр барьсан цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын ус нь зөөврийнх гэх мэдээлэл, шүүмжлэл гараад буй.

Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

Тэрбээр “Шинэ усан оргилуур төвийн төвлөрсөн шугамд холбогдсон. “Централ таур”-ын урд дахь төвлөрсөн шугамтай холбосон юм шүү. Тэгэхээр ус зөөх ямар ч шаардлагагүй. Сонгуультай холбогдуулан иргэдэд албаар буруу, ташаа мэдээлэл тараагаад байх шиг. Өдөр, шөнөгүй ажиллан, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн Нийслэлийн хот тохижилтын газрын ажилчид бид харамсаж байна” гэлээ.

Мөн өчигдөр шинэ усан оргилуур руу ус зөөж байна гэх буруу ойлголт иргэдийн дунд яагаад үүссэн талаар тодруулахад “Усан оргилуурын бохирын шугам, мотор руу 20 гаруй арчуур хийн бөглөчихсөн байсан. Тэгээд бид угаалга, цэвэрлэгээг хийсэн. Цэцэрлэгийн тохижилт, явган хүний замыг даралттай усаар угаах, цэвэрлэх ажлыг л өчигдөр хийсэн. Үүнийг мушгиад, төвлөрсөн шугамд холбогдоогүй гэж буруугаар ойлгоно гэж ёстой төсөөлсөнгүй.

Энэ усан оргилуурыг Улсын комисст хүлээлгэж өгөн, нээлтээ хийгээд удаагүй байна. Цар тахлын үед олныг цуглуулахгүйн тулд өчигдөр нээлтээ даруухан хийлээ. 3.2 тэрбум төгрөгөөр энд маш олон бүтээн байгуулалт хийсэн юм шүү. Цэцэрлэгийн зүүн, баруун талд байх нойлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өрөө бий. 1.6 га газрын ногоон байгууламжтай, газар доогуур усжуулалтын системтэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тулга
Тулга
2020-06-20 12:52

Мунхагууд дандаа л ул суурьгүйгээр шүүмжилж байх юм даа �##�иваа зүйлийг уншиж суд�##�даггүй нь эндээс харагдаж байна.

Зочин
Зочин
2020-06-20 14:33

Төвлөрсөн шугамд холбогдсон усаараа тэгээд цэвэрлэгээгээ хийлдээ, юун ус зөөдөг юм!

Нараа
Нараа
2020-06-21 15:33

Дар�##�ттай усаар цэвэрлэх шаардлагатай гэж бн шүү дээ. Мундаг л бншд дэмжиж бн

Холбоотой мэдээ

Back to top button