Нийгмийн

"ЖИ ТАЙМ”-ын шүүх хурал хойшилжээ

“ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх дээр болсон. Шүүх  хуралдааныг шүүгдэгч өмгөөлөгчөө сольсон, хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй, хохирогч нар өмгөөлөгчөө сольсон гэх шалтгаанаар хойшлууллаа. Дараагийн шүүх хуралдааныг долоодугаар сарын 8-нд өглөөний 09:00 цагт товлолоо.

“Жи тайм корпоррейшн” ХХК нь 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11.398  хохирогчтой юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button