НИЙГЭМ

Цагаан давааны ослоор дөрвөн гишүүнээ алдсан гэр бүл ГХ-ны сайд Н.Энхтайванд хандлаа

Долдугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн нутаг, Цагаан даваанд шатахуун ачиж явсан автомашин онхолдож, ноцтой осол гарсан. Ослоор гурван автомашин, нэг мотоцикл дэлбэрсэн билээ.

Үүгээр талийгч Ж.Банзрагчийн гэр бүл дөрвөн ч гишүүнээ тэнгэрт өргөсөн. Одоо гэргий О.Цэнгэл, том охин болох 13 настай Б.Энэрэл нар хүнд биеийн байдалтай БНСУ-д эмчлүүлж буй юм.

Бид энэ тухай “ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Ослоор дөрвөн амь нь тэнгэрт дэвшиж, үлдсэн гурван зүрхээ аврахаар тэмцэж буй ГЭР БҮЛ” контентоор бичиж байсан билээ.

Тэгвэл О.Цэнгэл, Б.Энэрэл нар одоогоор 200 гаруй сая төгрөгийн эмчилгээ хийлгээд буй бөгөөд цаашид мөн 250 сая гаруй төгрөгийн зардал гарна гэж Солонгос талаас мэдэгджээ.

Ийн тэдний гэр бүлээс ГХЯ-нд хандсан байна. Үүгээ БНСУ-ын Элчин сайдын яамтай болон холбогдох хандивлагч байгууллагуудтай холбож өгөх шугамаар хандивын зардалд туслалцаа үзүүлэхийг хүсжээ.

НЭМЭЛТ: Б.Энэрэл охиныг өөд болсон харамсалтай мэдээг авлаа. Гүн эмгэнэл илэрхийлье.


ХАНДИВЫН ДАНС:

Данс эзэмшигчийн нэр: Очбаярын Цэнгэл.

5021715838, ХААН банк
2205040025, Голомт банк
472008534, Худалдаа, хөгжлийн банк

ХОЛБОО БАРИХ УТАС: 95452112, Талийгч Ж.Банзрагчийн ах А.Цэнд-Аюуш

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Гүн эмгэнэл илэрхийлье. Монгол түмэн дотор аймаар сэтгэхүйтэй хүмүүс яасан ч олон болчихсон юм бэ дээ. Унасан машин харагдахаас өмнө “энэ нойтон одоо юу вэ” гэж ярилцах хэдхэн секундын хооронд л машинд дөхөөд ирсэн байгаа шүү дээ.

    1. Нэгэнт урссан шингэний дунд орсон тохиолдолд урсг####ыг дагаж уруудах уу, сөрж цаана нь гарах уу гэдэг бодол бас л эргэлзүүлнэ. Хэнд ч сөрөх нь л ойрхон харагдана, энэ бол 5-6 секундын л асууд####.

      1. Тиймээс зовлонд учирсан хүнийг зэмлэн цэцэрхэж байгаа хүмүүс гаж сэтгэхүйдээ дүгнэлт хийх хэрэгтэй. Ийм юм тохиолдвол яах вэ гэж өөрсдөө л бод. Урьдчилан бодоогүй зүйлтэй тулгарах үед оновчтой шийдвэр гаргах амаргүй шүү.

  2. Улс энэ гэр бүлд туслаач ээ, бас дахиад том охин нь бурхан болчихсон байна шүү дээ, дэндүү харамсмаар, аймшигтай хагац#### болжээ.

  3. Хэдий их уй гашууд#### байгаач түлш ачиж явсан машинаа унагаачаад ойртож болохгүй буц битгий хажуугаар яв гэж орилж чар####ж байсан жолоочийн үгийг үл тоомсорлон хажуугаар нь зөрсөн юм бэ? Яагаад гэр бүлээ бодож болоогүй юм бэ? Хайран хүүхдүүд

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button