ДЭЛХИЙ

Д.Трампыг хордуулахыг завдсан хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэйг баривчилжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад цөөнгүй хүн дургүй. Үүнийгээ арай дэндүүлчхэж гэмээр илэрхийлсэн нь олонтаа. Жишээлбэл, 2016 онд Д.Трамп Лас-Вегас хотод сонгуулийн сурталчилгаагаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Энэ үеэр 19 настай Майкл Санфорд хамгаалалтад гарсан байсан цагдаагийн алба хаагчтай яриа өдөх Д.Трампын гарын үсгийг авах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Гэхдээ түүний гол зорилго өөр байж. Өнөөх иргэн цагдаагийн бууг булаахыг завдсан юм. Энэ мэт үйл явдал нэг бус удаа тохиолджээ.

Нэгэн иргэн захидалд “Рицин” гэдэг нэртэй хор шингээн, Д.Трамп руу илгээсэн олны сонирхлыг ихэд татаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан нэгэн эмэгтэйг баривчилжээ. Тухайн эмэгтэй АНУ-руу буутай нэвтрэхээр завдаж байгаад Нью-Йорк мужийн газар нутаг дээр баригдсан юм.

Уг хэрэг дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд захидлыг Канад улсын Кэбэк хотоос Д.Трамп руу илгээсэн гэжээ. “Рицин” хорны 500 микрограмм (1 граммыг саяд хуваасантай тэнцүү) тун нас бие гүйцсэн хүнийг хөнөөх чадалтай. Уг хэрэг дээр “Холбооны мөрдөх товчоо” Канадын цагдаагийн газартай хамтран ажиллаж буй. Энэ хэргийн шүүх хурлыг Вашингтон хотод хийхээр болжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button