ДЭЛХИЙ

Трамп, Байден нарын халз мэтгэлцээн цуцлагджээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь халз мэтгэлцээн цуцлагдсаныг зохион байгуулагчид нь албан ёсоор мэдэгджээ.

Анхны мэтгэлцээн есдүгээр сарын 29-нд зохион байгуулагдаж байсан ба Трамп, Байден нар нэг нэгнийхээ яриаг тасалж, хоорондоо маргалдаж, хэрэлдэх асуудал гарч байсан юм.

Хоёр дахь мэтгэлцээн энэ сарын 15-ны өдөр Флорида мужийн Майами хотод болох байсан ч Дональд Трамп коронавирусийн халдвар авсан учир мэтгэлцээнийг зайнаас буюу виртуал хэлбэрээр зохион байгуулах саналыг зохион байгуулагчид гаргасан байна. Гэсэн ч Трамп уг саналыг эрс эсэргүүцсэн учир ийнхүү мэтгэлцээнийг цуцлахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button