ДЭЛХИЙ

Трампыг халдвар тараах ЭРСДЭЛГҮЙ болсон гэв

Дональд Трамп энэ сарын 2-ны өдөр “КОВИД-19”-ийн халдвар авсан гэдгээ мэдэгдсэн билээ. Трамптай ойр байдаг 19 хүн мөн халдвар авсан бөгөөд эдгээр дунд тэргүүн хатагтай, цагаан ордны нарийн бичгийн дарга зэрэг хүмүүс багтсан.

Трампын хувийн эмч Шан Конли өнгөрсөн пүрэв гарагт /2020.10.08/ түүнийг “бямба гараг гэхэд олон нийттэй харилцахад аюулгүй” хэмээн мэдэгджээ.

Өчигдөр Трамп Цагаан ордноос гарч ирэн үг хэлсэн бөгөөд түүнийг дэмжигчид маш ихээр цугларсан байсан юм.

Улмаар тэрбээр сонгуулийн компанит ажлаа даруй үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Флорида мужид болох том хэмжээний цуглаанд оролцохоор төлөвлөж байгаа аж.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button